Цагдаагийн шаардлага биелүүлээгүй жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр нэгэн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрччихөөд цагдаагийн өмнөөс бүдүүлэг авир гаргаж буй бичлэг сошиалд тавигдсан.

Харин ЗЦА-наас жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.
Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …