80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван, борлуулахыг завджээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван, худалдаж борлуулахыг завдсан хэргийг илрүүлэн, шалгаж байна.

Уг хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат, 1982 онд төрсөн С гэгчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр үлэг гүрвэлийн олдворыг зуслангийн байшиндаа хадгалж байжээ.

Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулан олдворыг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна.

Судлаачийн хэлж буйгаар энэхүү олдвор нь одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан протератопс гэх үлэг гүрвэлийн чулуужсан яс бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс л олдож буй ховор төрлийн палеонтологийн олдвор ажээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …