Сураггүй алга болсон гэх 14 настай охин олджээ

Гэрээсээ гараад сураггүй болсон  А. Ивээл охиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн алба хаагчид өчигдөр  /2018.6.27/ оллоо. Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр охин “Найзтайгаа гадуур явж байсан” гэсэн байна. Чухам хаагуур юу хийж явсан, яагаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй 14 хоног болсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

А.Ивээл нь 14 настай бөгөөд энэ сарын 13-ны 20.00 цагт гэрээсээ дэлгүүр орно гэж гарснаасаа хойш гэртээ очоогүй, гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй  байсан юм.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …