Нийслэлийн Засаг даргын тайлангаас 88 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Нийслэлийн аудитын газраас 209 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт хийжээ. Нийслэлийн төсвийн ерөнхий захирагчийн нэгдсэн тайлангаас харахад нийт зөрчлийн дүн 88.0 тэрбум, санхүүгийн тайланд зарцуулагдсан 58.0 тэрбум, зарцуулагдаагүй 29.4 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байна. Нийт улсын төсвийн байгууллагуудаас санхүүгийн тайлангийн үлдэгдэл тооллогын бүртгэлээс зөрүүтэй, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, өглөгийг шийдвэргүйгээр бүртгэлээс хассан, харьяаллын бус хүмүүст санхүүгийн дэмжлэг олгосон, олгосон дэмжлэг, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн  зэрэг  зөрчлүүд илэрчээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэл, дүүргийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг хэлэлцэх үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Ирэх онд нийслэлийн харьяа шат шатны байгууллагуудын санхүүгийн сахилга батыг онцгой дээшлүүлнэ. Энэ санхүүгийн асуудал үнэхээр задгай явж байгаа. Тиймээс санхүүгийн алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг хэмнэх, шаардлагатай бол зарим зүйлийг хуулийн хүрээнд өөрчлөх ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг чиглэл өгсөн байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …