Наадмаар хүүхдийн парк ажиллахгүй

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом агаарт эргэж байхдаа хугарч, дотор нь сууж байсан зургаан хүүхэд бэртсэн хэрэг энэ сарын 13-нд гарсан билээ. Эл хэрэг гарсан даруйд хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоож, хяналт шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ жилийн наадмаар хүүхдийн парк ажиллахгүй гэх мэдээллийг өглөө. Тэд “Бид хүүхдийн тоглоомын үйл ажиллагаанд бүрэн хяналтыг тавьж байна. Парк ажиллахгүй. Осол гарсантай холбогдуулан үйл ажиллагааг нь зогсоосон. Хүүхдийн паркийн 21 тоглоомын техникийн бүрэн байдлыг хангахаар ажиллаж байна. Одоогоор акт сэргээгдээгүй” гэсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …