Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлнэ

 

Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой харамсалтай хэргүүд цөөнгүй гарч байна. Тиймээс цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулж иргэд өнөөдөр  тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг тайван жагсаалыг санаачлагч долоон ээж энэхүү цуглааныг санаачилсан бөгөөд амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж зул өргөх гэнэ.

Тайван цуглаан өнөөдөр 16.00-19.00 цагийн хооронд  Тусгаар тогтнолын талбайд болж байна. Зохион байгуулагчдаас тодруулахад “Цуглаанд ирэх хүмүүс хүүхдийнхээ тоглоомоос авчирч болохоос гадна ирсэн хүүхдүүдэд буяны зэд буюу ааруул, чихэр гэх мэт зүйлсийг бэлдэж ирж өгөх боломжтой” гэв.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …