Фото: Хан-Уул дүүрэг “жишиг цэцэрлэгт хүрээлэн”-тэй боллоо

Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.

Хад чулууг ашиглан байгалийн тогтцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн 49,0 сая төгрөгийн өртгөөр хийгджээ.

Цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерын хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын иж бүрэн системийг шинэчлэн хийсэн байна.

 Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд энэхүү жишиг цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Хан-Уул дүүрэг дахиад хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Жишээ нь энэ ондоо багтаан дүүргийн Нисэх, яармаг орчимд “Дөрвөн улирал”-ын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна” хэмээн онцлон хэллээ.

Түүнчлэн тус амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …