Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд:  Өнөөдөр ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч 20-22 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …