Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.05/ 15.00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, тус дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан шонгийн модны цахилгаан утсанд долоон настай Н гэгч охин дугуйтай явж байгаад цахилгаанд хүрч тогонд цохиулж нас барсан байсан аж. Хэргийг Налайх дүүрэгт шалгаж эхэлжээ.