Хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард залилуулахгүй байхыг анхаарууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдийг хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард итгэж залилуулахгүй байхыг анхаарууллаа.

Анхааруулгад:

Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх зарыг хуурамч фэйсбүүк хаягаас зарын группуудээр тарааж байна.

Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу.

Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна гэжээ.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …