Наадмын тасалбарыг Мишээл, Дүнжингарав, Драгон, Оргил төвүүдэд худалдаалж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд худалдаалж эхэллээ.

Тодруулбал Мишээл экспо төв, Дүнжингарав, Зургаан буудал дахь Оргил худалдааны төв, Драгон дахь нийслэлийн үйлчилгээний төвүүдэд иргэдэд зориулан худалдаалж байна. Харин жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт борлуулж байна.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаараад иргэдэд 16000, 20000, 24000 төгрөгөөр, жуулчдад 25 ам.долларын үнэтэй худалдааж байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …