Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишигийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тереза” ахмадын халамжийн төвтэй хамтран тус хорооны хогийн цэг, гуу жалга байсан газрыг засаж тохижуулан ногоон байгууламж бүхий эко тоглоомын талбай байгууллаа.
Тус тоглоомын талбай байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд, ая тухтай тоглож наадахад тохиромжтой орчин бий болж байгаа юм. Мөн ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөж дасгал хийх боломжтой чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд тоглоомын талбайн резинэн хавтантай, байгалийн зүлэгжүүлэлт хийсэн гэдгээрээ онцлог юм.