Хүн амын хэт өсөлт орчин үеийн Энэтхэг улсын гол асуудлын нэг болоод байна. Тус улсын Засгийн газар ч энэ асуудлыг шийдвэрлэхээр хэдэн арван жилийн турш янз бүрийн арга хэрэглэсээр иржээ. Үүний нэг нь тун ардчилсан бус арга юм.
1970-аад оны дунд үеэр Энэтхэгийн засаг захиргаа хүн амын хэт өсөлтийн хурдцыг сааруулахад чиглэсэн хөтөлбөр боловсруулж, суртал ухуулга явуулан, сайн дураараа үрийн сувгаа боолгосон энэтхэгчүүдэд мөнгөн урамшуулал олгож байв. Өөрийн хүсэлтээр үргүй болсон зарим нэг нь үл хөдлөх хөрөнгө, газар, их хэмжээний хүүгүй зээл хүртэл авч байсан гэдэг.
Энэхүү хөтөлбөрийг эмэгтэйчүүдэд чиглүүлсэн боловч эрчүүд ч үүнд маш ихээр оролцжээ. Ийнхүү хэдхэн жилийн дотор сайн дурын хэдэн мянган хүн хүүхэдтэй байх эрхээ улсаас өгч буй бэлэг, хайр хишгээр сольсон аж. Мэдээж насанд хүрсэн хүнийг хүүхэд төрүүлэх чадваргүй болгохын тулд эрчүүд, эмэгтэйчүүдийн үрийн сувгийг боох мэс засал хийнэ. Энэ хөтөлбөр хэрэгжээд хэдхэн жил болоход 8.3 сая энэтхэг үрийн сувгаа боолгожээ. Гэсэн ч тус улсын хүн амын өсөлт өндөр хэвээр байгаа юм.
Тэгвэл Энэтхэгийн зарим мужид дээрх үйл ажиллагааг хүчээр хийж эхэлжээ. Тодруулбал, автобусанд зорчих тасалбараа аваагүй бол эр эм ялгалгүй бүгдийн үрийн сувгийг нь шууд боож эхэлсэн байна.