АТГ төрийн албан тушаалтанд хээл хахууль өгөөд төрийн албанд томилогдсон уу гэдгийг шалгасан

Улс төрийн албан тушаалыг арилжаалах тухай яриа бүхий бичлэг олон нийтэд тарснаас хойш, тухайн бичлэгт дуу хоолой нь үлдсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн олон нийтийн хандлага улам нэмэгдэх болсон. Бүгд илэрхий, нотлох баримтууд хангалттай байхад хуулийн байгууллагууд ажилдаа хойрго хандаж байна гэж шүүмжлэх явдал ч нэмэгдсээр байгаа билээ. Тэгвэл АТГ-аас энэ асуудлаар тодруулга авлаа.

-60 тэрбумын асуудлыг АТГ нотолж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон гэж Г.Баасан дарга ярьсан л даа. Үнэхээр ийм ойлгомжтой хэргийг АТГ илрүүлэх, шалгах сонирхолгүй байгаа юм уу?

-Манай газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн хурал дээр сэтгүүлчийн асуултад маш тодорхой хариулт өгсөн. Энэ асуудлаар прокурорын шийдвэр гарсан. Энэ нь одоо хүчин төгөлдөр байна. АТГ, тагнуул, цагдаагийн байгууллага тус тусдаа өөр өөрсдийн чиг үүргийн дагуу асуудлыг нэг бүрчлэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу олж цуглуулсан нотлох баримтуудад тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдгийг та мэдэх байх.

60 тэрбумын гэх хэргийг хуулийн байгууллагууд тал бүрээс нь хянан үзсэн. Энэ асуудлын хувьд АТГ бол шалгасан субьектүүдийн нэг талын л оролцогч нь. АТГ аль хэсгийг нь шалгасан бэ гэхээр төрийн албан тушаалтанд тодорхой хэмжээний хээл хахууль өгөөд төрийн албанд томилогдсон уу үгүй юу гэдгийг шалгасан. Улмаар хээл хахууль өгч албан тушаалд томилогдсон байна гэсэн асуудал мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тэрнээс АТГ бүгдийг хамаарч, харьяалж шалгах хуулийн эрхгүй, хуулийн зохицуулалт нь ийм боломжгүй юм. Тагнуул, цагдаа өөрсдийн зохих шугамаараа бас шалгасан. Энэ учрыг Г.Баасан гуай мэдээж ойлгодог л байх. Гэхдээ зориуд мушгин гуйвуулж яриад байгаа юм шиг заримдаа санагддаг. Ингэж нийгэмд худал гүжир мэдээлэл зорилготойгоор тараахаа болих хэрэгтэй.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …