Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгалаа.
Тэрээр “Та бүхний минь хайр, үзэгч олон, ард түмний минь хайр надад ирсэн учраас би төр засгаараа ийнхүү үнэлүүлж байгаа байх. Ээждээ маш их баярлалаа. Ард түмэндээ баярлалаа.”гэлээ.