Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа өдөртөө дулаахан байна.
2013 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаар 7-12 градус, говийн бүсийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи хойнооссекундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.