С.Батболд:Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийт нийслэлчүүддээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Нээлтийн үйл ажиллагаа наадамчин олны гайхширлыг төрүүлсэн, олон сайхан, сонирхолтой зүйлсээр дүүрэн байх болно. Морь нь хурдан, бөх нь хүчтэй, сур нь мэргэн байг гэсэн өлзийтэй ерөөл дэвшүүлье. Монгол түмэндээ, нийслэлчүүддээ сайхан наадаарай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …