Японы ард түмэнд туслах хандивын аян эхлүүлжээ

Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Халуун Сэтгэл in Japan, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Япон дахь ээжүүдийн групп, Өвөр Монголын “Нутгийн бараа”, Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Японы иргэдэд туслах хандивын аяныг эхлүүлжээ.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг ухаант ардынхаа үгийг санан Япон оронд сурч ажиллаж буй болон нийт сайхан сэтгэлтэй Монголчууд та бүхнийгээ хүнд цаг үеийг туулж байгаа Японы ард түмэнд туслах энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хандивыг мөнгөн хэлбэрээр илгээх бол Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн дансаар, бараа бүтээгдэхүүн илгээх бол Халуун Сэтгэл in Japan ТББ-ын хаягаар тус тус хүлээн авч байна гэжээ.

Хандивын авах хугацаа долдугаар сарын 20-ны өдрийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хандивын Япон дахь данс: Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, ゆうちょ銀行, トクヒ) ホッカイドウモンゴルコウリュキョウカイ, 記号19700, 番号10224571
Холбогдох утас: 080-5832-1667
Утас: 99322936

Бараа бүтээгдэхүүн хүлээн авах хаяг:
〒270-0141
千葉県流山市松ヶ丘5丁目695番地の3ボナール松ヶ丘103
Нэр: ムンフバト マンドール
Холбогдох утас: 080-4123-0525

Цугларсан хандивыг үерт нэрвэгдсэн бүс нутгийн хотын захиргаа, холбогдох байгууллагаар дамжуулан тусламж хэрэгтэй байгаа иргэдэд дамжуулах аж.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …