60 настай иргэн үерт амиа алджээ

Улаанбаатар хотод өчигдөр  /2018.01.17/  11:30 цагт орсон усархаг аадар борооны улмаас зарим газруудад нөхцөл байдал хүндэрчээ. Тодруулбал, Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн юм. Түүнчлэн өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй үерт амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ.

Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айлууд холдон нүүх эс бөгөөс хамгаалалтаа сайжруулах шаардлагатайг холбогдох байгууллагууд сануулж байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …