Хар батга санааг тань зовоож байна уу?
Арьсны нүхжсэн хэсгүүдэд бохирдол орж бөглөснөөр хар батга үүсэх шалтгаан болдог. Тэгвэл гарын доорх материалаар хар батганаас салах тун амархан арга туршаад үзэхийг зөвлөж байна.
Танд ердөө давс, нимбэг, багахан хэмжээний ус байхад л хангалттай.
1 цайны халбага давс
1/2 халбага нимбэгний шүүс
1 халбага ус
Энэ гурвыг хооронд нь хольж хутгаад хар батгатай хэсэгтээ түрхэж, 2-4 минут иллэг хийгээрэй. Нүүрээ усаар угаасныхаа дараа өөрийн цэвэрлэдэг хөөс савангаар дахин угааж болно. Харин анхааруулахад энэ аргыг долоо хоногт хоёроос дээш удаа хэрэглэх эд тохиромжгүй.