Зургаан иргэний амь насыг аварчээ

 

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн жижүүрт иргэдээс ирсэн дуудлагаар тухай бүр бие бүрэлдэхүүн чиг үүргийн дагуу ажиллаж болзошгүй гамшигт өртөх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Тодруулбал, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Мойлтын тохой, Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдоод гарч чадахгүй байна гэсэн дуудлагаар хэлтсийн орлогч, дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан долоон  албан хаагч дуудлага өгсөн газарт очиж голын усанд боогдсон 3-29 настай гурван  иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн байна. Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусан байсныг татаж гарган машин дотор байсан гурван  иргэнийг уснаас аюулгүй газарт шилжүүлэн амь насыг нь аварчээ.

Голын ус үерлэсэн үед автомашинтай гол гатлах гэж яваад усанд суусан дуудлага тус хэлтсийн жижүүрт ирэх нь ихсэж байгаа бөгөөд Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудын үүрэг, чиглэлийн дагуу голын усанд иргэд голчлон ихээр орж байгаа хэсгүүдэд хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж  иргэдэд голын усанд орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настнуудад тавих анхаарлаа сулруулахгүй байж, голын усанд эрстэх аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …