Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нийт найман багийн нутаг дэвсгэрийн үерт өртсөн талбайг цэвэрлэх, үерийн голомтод сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Сэргээн босгох ажлын хүрээнд нийт 4,400 м2 ( 44 га) газарт цэвэрлэгээ хийж, үерт өртсөн 20,000 кв.м талбайд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 4 тонн үерийн усыг соруулж, зайлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Мөн үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргаж, хохирлын хэмжээг тогтоох, усны хомсдолд орсон 125 айл өрхийг 12 тонн ундны цэвэр усаар ханган, түр амрах байранд байрлаж байгаа 970 орчим иргэнд хүнсний тусламжийг үзүүлэн ажиллаж байгаа ажээ.