Орон сууцны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн цахилгаанд цохиулан нас баржээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас баржээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 2018 оны долоодугаар сарын 25-ний 00:40 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5 км замыг туулан 00:53 цагт очиж 1 цаг 13 минут ажиллан иргэн Т цахилгаанд цохиулан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …