Бидний хамгийн ихээр харамсдаг есөн зүйл

Цаг хугацаа хурдан өнгөрөхийн хирээр бид хамгийн чухал зүйлсээ орхигдуулсан байх нь бий. Харин хүмүүст юу чухал вэ гэдгийг сануулахаар Bright side сайтад бэлтгэсэн “Бидний хамгийн ихээр харамсдаг 9 зүйл” мэдээг орчуулан хүргэж байна.

Хэрэггүй харилцаанаас татгалзаагүй 

Олон хүмүүс ганцаараа байхаас айснаасаа болж өөрт нь тохирохгүй, ойлгож дэмждэггүй хүнтэй байсаар байдаг. Харин хэдэн жилийн дараагаас сэтгэл гутрал, гунигт автуулдаг хүнтэй амьдарснаас ганцаараа байсан нь хамаагүй дээр гэдгийг ойлгодог.

Хайртай хүмүүстэйгээ бага цагийг өнгөрөөсөндөө

Ажил, амьдралын эрхэнд ихэнх хүмүүс хайртай хүмүүстээ маш бага цагийг гаргасан байдаг. Харамсалтай нь бид хүүхдүүд хурдан өсч том болоод өөрсдийн амьдралаа эхлүүлдэг, халуун дулаан найз нөхдийн харилцаа ч хөндийрдөг, эцэг эх маань үргэлж бидний хажууд байхгүй гэдгийг оройтож ухаардаг.

Цагийг их дэмий үрдэг байсандаа

Олон ангит кино үзэх, утасны тоглоом тоглох, сошиал медиагаар хэсүүчлэх- энэ бүгд маш их цагийг үрдэг. Харин энэ цагийг чи илүү үр дүнтэй зүйлд зарцуулж амьдралынхаа түвшинг дээшлүүлэх боломж байгаа шүү дээ.

Эрүүл бус амьдралын хэв маягийг хэвшүүлсэндээ

Бид “хорхойгоо дарах” нэрийдлээр хүсэлдээ автагдсаар амьдралын буруу хэв маягийг хэвшүүлчихсэн байдаг. Хэдийгээр одоо бидний бие зүгээр мэт боловч хэдэн жилийн дараагаас тийм ч таатай үр дагавар авчрахгүй байх болов уу.

Аялалд цаг гаргаагүйдээ

Ихэнх хүмүүс аяллын талаар мөрөөддөг ч цаг зав гаргаж чадахгүй, ажил амьдралд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой гэсээр энэ мөрөөдлөө орхидог. Энэ амьдрал угаасаа л үргэлж завгүй байна шүү дээ, тэгэхээр…

Хэтэрхий их ажилласандаа

Ажил хэдийгээр чухал ч гэлээ хааяа өөртөө амрах, хөгжилдөх цаг гаргаж байх хэрэгтэй. Нэг л амьдарна шүү дээ.

Шинэ зүйл сурахаас татгалзсандаа

Олон хүн нэг мэргэжил эзэмшсэн байхад хангалттай гэж боддог. Тийм байвал сайн л даа, гэхдээ өөрийгөө хөгжүүлэх нь танд ажил мэргэжлийн хувьд илүү олон боломжийг өгөхөөс гадна өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж олон танилтай болоход тань тусална.

Дургүй ажлаасаа гараагүйдээ

Бид өөрсдийн шийдвэргүй байдал, шинэ зүйлийг турших айдсаасаа болж дургүй ажлаа хийсээр л байдаг. Эрсдэл гаргаж өөрчлөлтийг хийхгүй л юм бол дургүй ажилдаа уусан шингэнэ шүү дээ.

Хий мөрөөдөхөөс өөр юу ч хийгээгүйдээ

Хэрвээ чи мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ямар ч алхам хийхгүй бол энэ хоосон мөрөөдөл хэвээрээ л байх болно. Зөв цаг нь болохыг хүлээгээд л байвал чамд ямар ч боломж олдохгүй байх вий.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …