Хуриманд хэлэх ерөөлийн үгс

Хурим найрын сар эхэлсэнтэй холбогдуулан залуу хосуудад зориулах хуримын үгсийг нийтэллээ. Хэрэв та хуриманд уригдсан бол эдгээр ерөөлийн үгсийг хэлээрэй . 

Амраг хосын хайрын сэтгэлээс мандах
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг хайрлан жаргана гэдэг чинь
Алаг энэхэн хорвоогийн жаргалан юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нь нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин сайхан жаргаарай


Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жаргал юм шүү

Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амар жаргаарай


Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл болж буй хосууддаа
Тоонот гэрээ барьж
Тогтуун жаргалтай амьдар юу
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдар юу
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдар юу
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөр юү
Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …