Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дөрвөн иргэнийг голд живж байхад нь аварчээ

Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ.

2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх санамж хуудас 5,842 тарааж, сэрэмжлүүлэг яриаг 11,730 иргэнд хийж, голын эрэг дагуу байрласан 3,575 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан.

Завьт эргүүлийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэн хоёр хүүхдийн хамтаар гол гатлах гэж байсныг аюулгүй зөөвөрлөсөн, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн иргэнийг гол гатлах гэж байгаад хөл алдаж живж байхад нь аварч аюулгүй болгосон.

2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрхийн гүүрний дээд талд Туул голын салаа дотор 5 настай эрэгтэй хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байсныг олж аавтай нь утсаар холбогдож хүлээлгэн өгч Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэдтэй анхаарал тавих талаар мэдээлэл өгч, хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 4 дүгээр гудамжны дэргэд бага насны хүүхэд устай нүх рүү ороод алга болсон гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ажиллан тус гудамжны дэргэд үерийн, ус зайлуулах хоолойд 6 настай хүүхэд ороод гацсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн (хагас осголтын байдалтай байсан болно) НТТТөвийн 103-т хүлээлгэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангаас зүүн тийш Маршлын гүүр явах замд туул голын эрэг дээр хүүхэд алга болсон дуудлагаар очиход 8 настай эрэгтэй усанд хөл алдаж урсаж байсан талаарх мэдээллийг хөндлөнгийн гэрчээс авч цагийн байдлыг үнэлэн усанд эрэн хайх аврах ажиллагааг яаралтай зохион байгуулан шумбалт хийн аварч, яаралтай тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь өгсөн.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын модон гүүрнээс дээш 500 метр зайд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон иргэн А/27 настай эмэгтэй/, Э/25 настай эрэгтэй/, Э/31 настай эрэгтэй/ нарын гурван иргэнийг гол руу унаж, голын салаа дотор байсныг аврах завь ашиглан татан гаргаж ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж НОБГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …