Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангажээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх хүсэл зорилгыг нь дэмжих, байнгын ажлын байр бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

Харааны бэрхшээлтэй хоёр ажилтан нийгмийн даатгалтай холбоотой бүхий л хууль журмыг нарийвчлан судалж, холбогдох мэдээллийг өгөх чадамжтай болсон бөгөөд тус газрын лавлах  дугаарын утсанд ирсэн иргэдийн асуултад хариулт өгч байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …