Гурван байршилд зам хаана

Автозам болон дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр /2018.07.28/ 23.00 цагаас гурван замыг түр хугацаагаар хаах болсон талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

 Тухайлбал, Бага тойруугийн зам болон Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш чиглэх авто замыг түр хааж дулааны шугамын өргөтгөл хийх юм. Уг замыг маргааш /2018.07.29/ 06.00 цагт нээнэ.
Мөн цэвэр ус болон бохирын шугам татах зорилгоор Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, Сүхбаатар дүүргийн Авто замчдын гудамжны замыг түр хаана. Дээрх хоёр замыг маргааш /2018.07.29/ 07.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …