Туул голд автомашинтайгаа урссан иргэдийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд энэ сарын 29-ний өдрийн 18:24 цагт суудлын авто машинд хоёр зорчигч урссан хэрэг гарчээ. Тодруулбал,  08-30 УНГ улсын дугаартай “Прадо” загварын суудлын автомашинд 28 настай эрэгтэй Б, 27 настай эмэгтэй А нар Туул голд урссан байна. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын аврах ангийн алба хаагчид 18:53 цагт очиж тэднийг аварчээ. Харин автомашиныг голоос татах боломжгүй байсан учир тэнд нь орхисон байна.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …