Ой найман сартай хүүг хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ 

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2018 оны гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн  хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн мягмар гаригт хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Ц.-д дээрх ялыг оноожээ.

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …