Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлээд байна.Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойронд аюулгүй байдлын үзлэг хийжээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүлсэн байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, болзошгүй эрсдлээс хүүхдээ хамгаалж эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхтэй хандахыг уриаллаа.

ҮҮНД:
-Тоглоомын талбай, гэр орон, ойр тойрноо шалгаж хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, ирмэгтэй мэсэнд өртөхгүй байх, унаж бэртэхээс сэргийлэх.
-Байгууллага, ААН орчин тойрондоо үзлэг хийж, аюулгүй орчин бүрдүүлэх.
-Хүүхдийг гол мөрний усанд тоглуулахгүй байх, үер усны аюулаас сэргийлэх.
-Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвшүүлэх.
-Өөрийн байгууллагын ойр орчим дахь цахилгааны щитээ эргэж, ил задгай утас, таггүй траншей байгаа эсэхийг шалгах
-Хүүхдэд эрсдэлтэй байж болохуйц орчин, эд хэрэгслийг шалгаж, түүнийгээ зургаар баримтжуулан өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА гэж бичиж,байршуулах.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …