Даншиг наадам-Хүрээ цам 2018 шашин соёлын наадам эхэллээ

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр 11.00 цагт эхэллээ.

Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг 2014 онд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр зохион байгуулж байсан юм.

Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг ширээнд залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газарт Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй халхын хаад ноёд шашны тэргүүнд залсныг тэмдэглэн даншиг өргөж, их баяр наадам үйлдэж байсан баримт бий.

Даншиг наадам Хүрээ цам шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, унзад ламыг тодруулах бөгөөд цам харайж, маань татаж, бөхчүүд эр бяраа, хүлэг морьд шандас хурдаа сорьдог уламжлалтай.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …