БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Хичээлийн шинэ жил дөхөхөөр Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн наймдугаар сард огцом өсдөг аж.

Тухайлбал, оюутан залуус БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна. Ингэхдээ  БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригуудын 9.30-12.00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болохыг холбогдох байгууллагаас мэдээлж байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …