Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг Үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Дархан-Номин худалдааны төвийн дөрвөн замын уулзвар хүртэлх авто зам дагуу гэрэлт гудамж байгуулахаар болжээ.
Гэрэлт гудамжны ногоон байгууламжийг хийж дууссан бөгөөд гэрэлтүүлгийн шон, явган хүний замын тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Гэрэлт гудамжны гүйцэтгэгчээр “Некст стандарт” ХХК ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай байгаа юм. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 20-нд ашиглалтад орох товтой байгаа аж.