Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг Тайландийн “Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд тоглохоор болжээ. Тэрбээр тус кинонд Falcon буюу “Шонхор”хэмээх нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрд тоглох аж.
Түүнтэй хамт тулалдах партнер нь Австралийн мэргэжлийн боксийн тамирчин юм байна. Мөн киноны зураг авалт есдүгээр сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхлэхээр болжээ.