Төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөртөө багтаан нээхээр ажиллаж байна

Байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байна.Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажиллалаа.Одоогоор зүтгүүрийн 1 секц, 4 вагоныг замаас холдуулаад байна.

Үлдсэн зүтгүүрийн 1 секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк оролцож байгаа юм.Мөн өнгөрсөн шөнийн 03:00 цагт ирсэн Оросын сэргээн босголтын галт тэрэг ирээд байна. Замаа өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөн нээхээр төлөвлөж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …