“Шенгений виз” гаргана гэх зараас болгоомжил

Европын орнуудад ажилд зуучилна, Шенгений виз гаргана гэх зарыг олон нийтийн сүлжээгээр тараан иргэдийг залилж байгаа асуудал буурахгүй байна. Мөн монгол иргэд Шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад саатуулагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул иргэдийг бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийх, энэ төрлийн зар тарааж буй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …