Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар боллоо.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг энэ сарын 18-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг 2018 оны наймдугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн ард талын авто замыг энэ сарын 18-ны 23.00 цагаас энэ сарын 19-ний 07:00 цаг хүртэл
Сонгинохайрхан дүүргийн, “Содон” хорооллын арын авто замыг 2018 оны энэ сарын 18-ны 23.00 цагаас энэ сарын 19-ний 07.00 цаг хүртэл тус тус хаана.
Мөн бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг өнөөдрөөс ирэх сарын 19-ний өдөр хүртэл
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг 2018 оны наймдугаар сарын 18-ны 23.00 цагаас наймдугаар сарын 19-ны 07.00 цаг хүртэл тус тус хаах юм байна.