Монголын залуучуудын өдрөөр оюутан, залуусыг цагийн болон байнгын ажилд зуучилна

Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмлэглэн өнгөрүүлдэг билээ.  22 дахь удаагийн залуучуудын өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Залуучуудын Холбооны дарга С.Сүх-Очир “Бид наймдугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарлаж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудыг дэмжих хуулийн талаар залуучууд, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгуулсан Залуучуудын хөгжлийн төвийг танилцуулах ажлуудыг зохион байгуулаад байна.

Мөн тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, залуучуудын идэвх оролцоо, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх, оролцоо санал санаачилгаар шийдвэрлэх талаар хамтдаа санал солилцоно” гэлээ.

Үйл ажиллагааны талаар Гэр бүл залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Уянга “Залуучууд хөгжлийн төв нь 21 аймаг, есөн дүүрэг, хоёр суманд үйл ажиллагаа явуулдаг 32 төвтэй. Аяны нээлтийг орон даяар нэгэн зэрэг эхлүүлэхээр ажиллаж байна. Үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 24 нд  зохион байгуулагдана. Мөн энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газартай хамтран оюутан залуучуудыг цагийн болон байнгын ажилд зуучилна.

 Аяны хүрээнд дараах ажлыг зохион байгуулах юм байна. Үүнд:

  • Наймдугаар сарын 24-28 нд: Зорилтот бүлгийн залуучуудад амьдрах ухааны чадвар олгох сургагч багш бэлтгэх,
  • Наймдугаар сарын 25 нд: Залуучуудын байгууллагын гурван үеийн уулзалт
  • Наймдугаар сарын 28 нд: Залуучуудын хөгжлийн чуулган
  • Есдүгээр сарын 10-30 нд: Шинэ оюутан өдөрлөг
  • Есдүгээр сарын 15-2 нд: Сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулах зэрэг олон үйл ажиллагааг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …