Алга болсон таван настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дархан-Уул аймгийн Ширээ нурууны нутаг гэдэг газар тус сумын харьяат таван настай охин уржигдар /2018.08.19/ 16.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Охины ар гэрийнхэн аймгийн Онцгой байдлын газарт хандаж эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Эрлийн багийнхан охиныг  Хараа голын усанд живсэн байж болзошгүй  гэж үзэн Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн явцад үзэгдэх орчин хязгаарлагдсан учир өчигдөр /2018.08.20/ 20.00 цагт эрлийг түр зогсоож өнөөдөр  09.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …