Х.Булгаа: Энэ сарын 25-наас нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, “Сити баз консалтинг” ХХК-иас нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болно. Эдгээрт шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллана.

Мөн холбогдох судалгаа тооцооллыг хийж 12 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, оройн буултын цагийг уртасгаад байна. Тухайлбал Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн 1000, Зайсан, Улиастайн суурьшлын цэгт үйлчлэх чиглэлүүд” хэмээлээ.

Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобус, троллейбусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэв.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Сүүлийн үед карт цэнэглэх үйл ажиллагааг сайжруулах үүднээс 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн төлбөрийн картны төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Зорчигчид Хаан банк, Голомт банкны карт, Юнител, Мобикомын сим карт, Иемарт, Номин сүжээ дэлгүүрүүдийн бонус картаар мөн зорчих боломж бүрдсэн” хэмээн Улаанбаатар смарт карт ХХК-ийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал ярилаа.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш нийслэлийн Тээврийн газрын 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой юм байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …