Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 23:59 цагт дуусаж, элсэлт маргааш болно

Нийслэл дэх 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 23:59 цагт дуусна. Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж байгаа юм. Хэрэв эцэг, эхчүүд хүүхдүүдээ цахим бүртгэлд бүртгүүлж чадаагүй бол энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжгүй болж байгаа юм.

Бүртгэл http://Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдаж байна. Ийнхүү эхний үе шат буюу цахим бүртгэл дуусмагц маргааш өглөөний 09:00 цагт ЦАХИМ ЭЛСЭЛТ явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдоно. Таны хүүхэд цэцэрлэгт элсэн орох боломжтой болсон эсэх талаарх мэдээлэл бүртгэл хийлгэхдээ оруулсан таны гар утсанд мессежээр ирэх юм.

Цахим бүртгэл хамаарахгүй цөөн тохиолдол нь тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд хамааралтай. Зорилтот бүлгийн хүүхдүүд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд уламжлалт аргаар бүртгүүлнэ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …