Англи хэлний сонсгол сайжруулах шилдэг 10 сайт

Өнөө үед хувь хүний хамгийн дээгүүрт тавигдах чадварт яах аргагүй гадаад хэлний мэдлэг ордог болсон цаг үе. Тиймээс ч нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж хэлний мэдлэг чадвараараа өндөрт үнэлэгдэхийг хэн бүхэн хүсэх биз ээ. Тэгвэл энэ удаагийн зөвлөгөөгөөрөө АНГЛИ ХЭЛНИЙ СОНСГОЛ сайжруулах шилдэг 10 сайтыг хүргэж байна. Их биш бага ч биш хий гэдэг шүү дээ. Өдөрт ердөө 30-хан минут англи хэл сонсоход зарцуулаад үзээрэй үр дүн нь заавал гарах болно.

(Нэр дээр дарахад харгалзах сайт руу хандах болно)

1.  Speech Yard 
Уг сайт дээр сонсож ойлгоход хялбар кино цувралуудыг багтаасан ба өөрийн хүссэн богино хэмжээний бичлэгүүдээ сонсоод хэр ойлгосноо дасгал хийн шалгаж болдгоороо давуу талтай.

2.  English center 
Бүх л түвшний суралцагчдад зориулсан сонирхолтой төрөл төрлөөр нь ангилсан олон харилцан ярианууд мөн сонсгол, дуудлагаа давхар сайжруулж болохуйц бичлэгүүдийг багтаасан шилдэг сайт юм.

3.  Lyrics Training 
Дуртай дуугаараа дамжуулан сонсголоо сайжруулах хамгийн энгийн арга. Цэвэр аялгатай хамгийн тохиромжтой гэсэн клипүүдийг даган дуулахад зориулан дууны дор үг нь гарч ирдэг ба хамгийн сонирхолтой нь караоке ч мөн байдаг.

4.  TEDed 
Дэлхийн шилдэг лидерүүдийн тавьсан илтгэлүүдийг англи хэл дээр сонсонгоо мэдлэгээ тэлэх боломжтой. Ахисан түвшнийхэнд илүү тохиромжтой.

5.  British Council 
Дан ганц сонсгол биш бусад чадвараа ч хөгжүүлж болох олон боломжуудыг нэг дор багтаасан. Сонсох хэсэг нь A1, A2, B1, B2, C1 гэсэн түвшинтэй ба сонсогч өөрийн түвшинд тааруулан сонсох боломжтой юм.

6.  Voscreen
Энэхүү сайт нь таньд богино хэмжээний видео клип ашиглан англи хэлний чадвараа сайжруулахад тусална. Хүрээлэн буй орчны талаар сонирхолтой зүйл сонсонгоо өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй

7.  Breaking News English
Дэлхийн эргэн тойронд болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй хүргэдэг учраас юунаас ч хоцрохгүй.

8.  English listening
Бидний хэлдгээр унаган англи хэлтэй гэх хүмүүсийн харилцан яриаг сонсож өөрийн түвшингээ ахиулж болно. Үндсэн 5 түвшинтэй учраас аль ч түвшнээс сонсох нь таны сонголт.

9.  Elllo
Хөгжилтэй бас үр дүнтэй аргаар чадвараа сайжруулах нэгэн арга бол бусад суралцагчидтайгаа харилцах байдаг. Тиймдээ ч уг сайтад дэлхийн өнцөг булан бүрт англи хэлээ сайжруулахаар зорьж буй залуусын бичлэгүүдүүдийг оруулдаг. Тэдний ярьсан зүйлээс ойлгосноо асуултанд хариулж хэр сайн ойлгож байгаагаа  шалгадаг.

10. ESLvideo  
Богино хэмжээний кино, клип, сонирхолтой бичлэгүүд гээд төрөл бүрийн сонсгол сайжруулах зүйлсийг багтаасан энэ сайт сонсогчдынхоо дунд хандалтынхаа тоогоор өндөрт бичигддэг байна.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …