Гэрийн нөхцөлд хийж болох арьс арчилгааны маскууд

Нүүрний арьс тань хуурайшиж, харлаж, борлож, гэмтэж байна уу? Тэгвэл гэрийн нөхцөлд бэлдэж болох дараах нүүрний маскыг хэрэглээд үзээрэй.

ЗУНЫ БОРЛОСОН АРЬСЫГ НИМБЭГНИЙ ШҮҮС ЦАЙРУУЛНА

Зуны улиралд хүмүүс харлахаас ялангуяа царайгаа борлуулахаас маш их байдаг билээ. Тэгвэл нимбэгний шүүсийг олон жилийн турш арьс цайруулах өвөрмөц арга болон хэрэглэж ирсэн. Энэ нь таны наранд түлэгдсэн бор арьсыг гуйжуулж цайруулах үйлчилгээтэй юм.
Нэг бүтэн лимоныг 2 эсвэл 3 хувааж 100 мл (цайны аяганы талтай тэнцүү хэмжээтэй) устай хольж, арьснийхаа борлосон хэсэгт түрхэнэ.
15 минут болсны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Мөн та долоо хоногт 2-3 удаа тус аргыг хэрэглэвэл зохистой бөгөөд нимбэгний шүүсээр арьсаа арчсаны дараа чийгшүүлэх тосыг түрхэж байгаарай. 2-3 долоо хоногт үр дүнгээ өгөх болно.

ТАРАГ ЗӨГИЙН БАЛТАЙ МАСК

Тараг нь арьсыг цайруулах онцгой үйлчилгээтэй болохыг бид бүгд мэднэ. Харин үүнийг зөгийн балтай хольж маск болон хэрэглэх нь үр дүнгээ түргэн шуурхай үзүүлэх нөхцөл болдог аж. Нэг халбага зөгийн балыг ижил хэмжээний тарагтай хольж сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхэнэ. Үүнийгээ 15 минутын дараа угааж цэвэрлэх бөгөөд тараг тань ямар нэгэн сахарын хольцгүй шингэхэн байх ёстой юм.

ТӨМСНИЙ МАСК

Төмс нь дотроо олон амин дэмийг агуулдаг тул нүүрэнд тань дутагдсан хүчин зүйлсүүдийг нөхдөг ажээ. Төмсөө хальстай нь чанаад, арилгаж нухах бөгөөд үүний дээрээс 2 халбага сүү, 1 ширхэг өндөгний шар, багахан гурил (цайны халбаганы талтай тэнцүү хэмжээтэй) нэмж өгнө. Сайтар хутгаж, хольсны дараа нүүр хүзүү зэрэгтээ түрхэж, 20-25 минут тайван хэвтэж амраарай. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж, зөөлөн дарж арчих юм. Мөн эцэст нь арьсныхаа онцлогт тохирсон чийгшүүлэгч тос эсвэл лосьоныг түрхэж өгвөл илүүтэй үр дүнтэй.

ӨНДӨГНИЙ МАСК

Өндөг нь арьс чангалах, цайруулах, нүдний хавдар буулгах зэрэг олон давуу талтай юм. /Багс хэрэглэвэл зохимжтой/
Нэг ширхэг өндгийг шар цагаанаар нь ялгаж тавина. Эхлээд өндөгний цагааныг нүүрэндээ түрхэж дээр нь цаасаа (цагаан нойлын цаас болно) нимгэн тавьж дахин өндөгний цагаанаа түрхэнэ. 20-25 минут хатаагаад доороос нь дээш чиглэлтэй хуулж авна. Энэ нь батга, үхэжсэн арьс зэргийг хуулж авдаг давуу талтай. Дараагаар нь өндөгний шараа түрхэнэ. Мөн 20-25 минут болсоны  дараа бүлээн усаар цэвэрлэнэ. Үүний дараа өөрт тохирох чийгшүүлэгч тос түрхээрэй. Мөн долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл зохимжтой.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …