Сургууль, цэцэрлэгийн байршлын газар чөлөөлөлт 91 хувьтай байна

Баянгол дүүргийн IX хороонд ирэх жил 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөж, хөрөнгө нь улсын төсөвт тусгагдсан.

Тус сургуулийн барилгын газар чөлөөлөлтийг хийж байгаа бөгөөд уг байршилд нийт 14 нэгж салбар өртсөн бөгөөд 13 байршлыг иргэдтэй зөвшилцөж, газрыг чөлөөлжээ. Харин үлдсэн байршлын иргэнтэй газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа аж. Түүнчлэн энэ жил нийслэлд 39 сургууль, цэцэрлэг,  цогцолбор барих байршилд газар чөлөөлөлт хийж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 91 хувтай байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …