Мөрөөдлийн ханхүү, гүнжтэйгээ учрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Харин та өөрөө хэн нэгний гүнж нь, бас ханхүү нь байхын тулд доорхи хэдхээн нууцыг л мэдчихээрэй
1. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.
2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.
3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна.
4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг
5. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ.
6. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.
7. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.
8. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.
9. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм.
10. Хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг.
11. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.
12. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.
13. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.
14. “ Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. Гэхдээ айхгүй байна гээд байнга хэлж үнэ цэнийг нь алдах хэрэггүй.
16. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.
17. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм.
18. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
19. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.
20. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.