Гурван сарын өмнө сураггүй болсон хүүгийн цогцсыг олжээ

Баян-Өлгий аймгийн Загаст нуур багийн иргэн Ш-гийн гурван настай хүү Н гэрийнхээ орчмоос сураггүй алга болсон хэрэг гурван сарын өмнө гарсан юм. Тус газар нь сумын төвөөсөө 60 гаруй км зайд оршдог. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардсан байдаг.

Харин зургадугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнх нь саналаар хүүг эрэн хайх ажиллагааг зогсоосон юм. Тэгвэл өчигдөр хөрш айлын хүмүүс нь хүүхдийн цогцсыг гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу голын уснаас олсон байна.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …