Эцэг эхүүдийн хувьд хүүхдэдээ ухаалаг утсаа өгөх нь зөв эсэх буруу талаар асуудал үүсдэг билээ. Тэгвэл таны хүүхдэд гар утас муугаар нөлөөлнө гэж та бодож байсан уу?
1. Эцэг эх болон хүүхдийн харилцааг өөрчилнө
Ухаалаг утас хэрэглээнд нэвтэрсэн цагаас эхлэн хүүхэд болон эцэг эхүүдийн хоорондын харилцаанд өөрчлөлт орсныг та анзаарсан биз ээ. Ухаалаг гар утас хэрэглэх нь хүүхдэд эцэг эхтэй харилцдаг жинхэнэ бодит харилцааг орлож чадахгүй. Мөн таны хүүхдийг ирээдүйд буруу сонголт хийхэд нөлөөлнө.
2. Бүтээлч чанар бууруулна
Ухаалаг утас бүрт график сайтай сэтгэл хөдөлгөм олон төрлийн тоглоомнууд бий. Энэ төрлийн тоглоомнууд нь хүүхдийн тань төсөөлөх чадварыг бууруулж харааг муутгахаас гадна хөдөлгөөний дутагдалд оруулах ажээ.
3. Нойргүйдэлд хүргэх аюултай
Судлаачдын үзэж буйгаар гар утсаа унтахаасаа өмнө оролдох, орныхоо дэргэд байлгаснаар унтах цагийг оройтуулдаг болохыг олж мэджээ. Хүүхэд сайн нойр авч байж эрүүл өсөн бойжих учраас унтахаас нь өмнө утсаа өгөх хэрэггүй.
4. Өөрийн хийсэн зүйлдээ дүгнэлт хийж чадахгүй болно
Ямар нэгэн чат эсвэл сэтгэгдлийн доор хүүхдэд тань “Чи үхсэн нь дээр..” гэж бичсэн бол яах вэ? Түүний ижил таны хүүхэд өөрийн үйлдлийнхээ үр дагаварыг мэдэлгүй хэн нэгэнд “Чи үхсэн нь дээр..” гэж хэлснээс болж хэн нэгний сэтгэлд сэв үлдээх, бүр муу зүйлд хүргэж ч мэдэх юм. Ухаалаг утасны дотор ертөнц хэтэрхий хурдан болж өнгөрдгийг бүү март.
5. Суралцахад саад учруулна
Судлаачдын үзэж буйгаар хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг бууруулахаас гадна математик болон шинжлэх ухаан зэрэг бусад хичээлд шамдан суралцах ойлгоход саад учруулдаг ажээ.
6. Донтолт бий болгоно
Ухаалаг утас нь хүүхдийн ерөнхий хөгжилд аюул учруулдаг бөгөөд донтолтонд хүргэж болохуйц олон муу үйлдэлд ухаалаг утас уруу татаж болно. Ингэснээр хүүхэд наснаас эхлэн насанд хүрсэн хойноо ч оюун ухаан бодол санаагаа үргэлж утсандаа мэдүүлэх аж.
7. Сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ухаалаг утаснаас болж сэтгэл гутрал болон анорекси (хоолны дуршил буурах эмгэг) өвчинд өртөх нэмэгдэж байгаа бөгөөд цахим орчинд ялгаварлан гадуурхал нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг сэвтүүлэх аюултай ажээ.
8. Таргалалт
Хэт их цагийг ухаалаг утсанд зарцуулснаар хүүхдийн бие физиологийн хөдөлгөөнт үйлдлүүд хийх боломжийг багасгасаар байдаг. Технологийн хөгжил нь зөвхөн хүүхэд гэлтгүй маш олон хүмүүсийн таргалалтын шалтгаан болсоор байна.
9. Зан ааш өөрчилнө
Өдөрт хоёр цагаас дээш хугацааг ухаалаг утсанд зарцуулснаар зан ааш болон нийгмийн харилцаанд биеэ явч явахыг өөрчилдөг. Түүнчлэн гар утсан дээр байдаг хүүхдэд зориулсан тоглоомнууд нь анхаарал төвлөрүүлэхэд саад учруулдаг ажээ.
10. Хүчирхийлэлд уруу татна
Ухаалаг утсан дээрх зарим тоглоомнуудаас болж хүүхдүүд хүчирхийлэл уур хилэнг суралцдаг байна. Энэ зан байдлаа сошиал ертөнцөд гаргах нь элбэг бөгөөд хүүхдийн сэтгэхүйд аливаа асуудлыг хүчээр шийдэх ёстой гэх ойлголт