Японд болсон шуурганд Монгол иргэн өртөөгүй гэв

Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины уршгаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар 10 хүн нас барж, 229 хүн бэртээд байна.

“Жеби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаажээ.

Япон улсад манай улсын нийт 7,000 гаруй иргэн, үүнээс Кансай бүсэд 300 орчим иргэн оршин суудаг бөгөөд монгол иргэн шуурганд өртсөн гэх мэдээлэл байхгүйг Осака дахь Ерөнхий консулын газраас мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …