Хот хоорондын 754 автобусыг техникийн үзлэгт хамруулжээ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгуулагууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, 1612800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өсжээ. Мөн улс, хот хооронд тээвэрлэлт хийдэг 754 том оврын автобусыг буюу 77 хувийг нь техникийн хяналтын ээлжит үзлэгт хамруулсан байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дагалдах хэрэгсэл, тоноглолыг бэлдэж, осол саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн түргэн тусламжийг бэлэн байлгаж хоорондоо уялдаа холбоотой ажиллах, тээврийн хэрэгсэл бүр хар хайрцагтай байх зэрэг хэд хэдэн шаардлагуудыг тус үйлдвэрийн газраас тавьсан юм.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …